ШИНЖЛЭХ УХААНД ТУЛГУУРЛАСАН БАРИМТ МЭДЭЭЛЭЛ
КОВИД-19 өвчлөлийг үүсгэдэг “SARS CoV-2“ вирүс хэрхэн халддаг тухай одоогийн ойлголт нь ижил төстэй коронавирүсийн талаар мэддэг зүйл дээр суурилж байна. КОВИД-19 нь шинэ өвчин тул уг өвчний талаарх ойлголт бүрэн биш байгаа ба энэ өвчин цаашдаа хэр их тархах, хэр их хор нөлөө авчрах нь тодорхойгүй байна.
Хүнээс хүнд халддаг
Короновирүсүүд нь бүлэг вирүс бөгөөд уг SARS CoV-2 вирүсийг сарьсан багваахайнаас дундын амьтнаар дамжин хүнд халдварласан гэж үзэж байна. Уг вирүс нь хүнээс хүнд халдварлан тархаж байна.
Вирүс нь бие дааж амьдрах чадваргүй учир заавал хүн болон амьтны эстэй хамт өөрөөр хэлбэл шүлс нус цэрэн дэх эсүүдтэй хамт дээрх шүүрлүүдээр дамжин халдварлана. Ялангуяа дуслаар (droplet) дамжих тохиолдолд амьсгал болон ханиах найтаах үед шүүрэлтэй хамт ширээ болон бусад гадаргуу дээр унаж улмаар гар бохирдож гараа угаагаагүй үедээ хамар нүдэндээ хүрэхэд халдварладаг. Улмаар амьсгалаар уушгинд хүрч үрэвсүүлэх магадлалтай.
Халдвартай гадаргуу эсвэл халдвартай эд зүйлстэй харилцах үед халдвар тарах боломжтой.
КОВИД-19-ийн үүсгэгч вирүстэй гадаргуу эсвэл эд зүйлстэй харьцах үед уг вирүстэй гараараа ам, хамар эсвэл нүдэндээ хүрснээр халдвар авах боломжтой гэж үздэг. Гэхдээ энэ нь вирүсийн халдвар тарах гол арга биш гэж үзэж байгаа болно.
Өвчний шинж тэмдэг илрээгүй хүн вирүсийн халдвар тараах боломжтой юу?
Энэ вирүс хэр их халдвартай вэ?
Вирүс болгоны хүнээс хүнд халдварлах чадвар нь ялгаатай байдаг. Зарим вирүс халдварлах чадвар маш өндөр байдаг (тухайлбал улаанбурхан), харин зарим вирүсүүдийн хүвьд халдварлах чадвар нь бага байдаг. Өөр нэг хүчин зүйл бол тархалт олон үе дамжин үргэлжилж байгаа эсэх (тархалт тогтвортой байх) юм. КОВИД-19-ийг үүсгэдэг вирүс нь зарим нөлөөлөлд өртсөн газарзүйн бүс нутгийн олон нийтийн дунд амархан, тогтвортой тархдаг (“олон нийтийн дундах тархалт”) бололтой харагдаж байна. Олон нийтийн дундах тархалт гэдэг нь тухайн газарт вирүсийн халдвар тархсан, тэр дундаа хэрхэн, хаанаас халдвар авсанаа мэдэхгүй байгаа хүмүүсийг хэлдэг.
КОВИД-19 өвчний онош батлагдсан хүмүүст өвчин хөнгөн зовиуртайгаас, өвчлөл хүндэрсэн улмаар нас барах хүртэлх байдал ажиглагдаж байна. Уг вирүсийн халдварын гол шинж тэмдэгүүд нь:
Америкийн Нэгдсэн Улсын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагын мэдээллээр КОВИД-19-ийн нууц үе буюу халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх үеийг 2-14 хоног гэж үзэж байна. Үүнийг өмнө нь гарч байсан MERS-CoV вирүсийн нууц үед үндэслэж гаргасан байна. Зарим тун цөөн тохиолдолд өвчний нууц үе 3-4 долоо хоног байсан байх магадлалтай байна.
КОВИД-19 тэй өвчтөнүүдэд дараах шинж тэмдэг илэрч болох юм.
Халдвар авснаас 2-14 хоногийн дараа шинж тэмдэг илэрч болно. Хэрвээ та сүүлийн 2 долоо хоногт халдварын тархалттай орнуудад аялсан бол өөрийгөө тусгаарлаж ямар нэг шинж тэмдэг илэрсэн бол ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1800-2000, ЭМЯ-11-323002 утсанд хандана уу.
Одоогоор КОВИД-19 өвчнөөс сэргийлэх вакцин байхгүй байна. Иймээс одоогоор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол уг өвчнийг үүсгэгч вирүсийн халдвар авахгүй байх явдал юм. Ингэхдээ амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр тутмын аргыг хэрэглэхийг зөвлөж байна. Эдгээр аргуудыг зөвхөн КОВИД-19-ын тархалтын энэ үед гэлтгүй амьдралын хэвшил болгох нь таныг болон таны гэр бүлийг ханиад, томуунаас сэргийлэхэд туслана.
Одоогоор КОВИД-19-ын үүсгэгч вирүсийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. КОВИД-19-өөр өвдсөн хүмүүст шинж тэмдгийн эмчилгээ буюу зовиурыг арилгахад туслах эмчилгээ хийнэ. Хүндэрсэн тохиолдолд, амин чухал эрхтэний үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийдэг байна.
Олон орны эрдэм судалгааны байгууллагууд, эрдэмтэд энэхүү шинэ вирүс гарснаас хойш уг өвчнийг ойлгон вакцин, эмчилгээ гаргахаар шамдан ажиллаж байна. Эдгээр судалгааны нэг хэсэг нь урьд нь өөр өвчин, вирүст зориулан зохион бүтээгдсэн байсан вакциныг өөрчлөн энэ өвчин зориулан хөгжүүлэх, өмнө нь судлагдаж байсан эмийг энэ өвчний эмчилгээнд хэрэглэн эмнэлзүйн судалгаагаар үр дүнг нь тогтоохоор ажиллаж байна.
Эмнэлзүйн судалгааны олон улсын сангийн бүртгэлээс харахад КОВИД-19 өвчний 56 судалгаа бүртгэгдсэн бас судалгааны олон янзын шатанд байна. Энэ бүртгэлд эмч нарын олон жилийн туршид хэрэглэж ирсэн кортикостеройд, интерферон зэргээс эхлээд вирүсийн эсрэг эмүүд болох ремдесивир, лопинавир болон ритонавирын хосолсон эмчилгээ гэх зэрэг олон төрлийн эмчилгээг судалж байгаа нь харагдана. Мөн түүнчлэн мессенжер РНХ-д суурилсан вакцины аюулгүй байдал, дархлаа тогтоох байдлыг судлах эмнэлзүйн 1-р шатны судалгаа эхлүүлэхээр бүртгэгдсэн байна.
Дараах алхамуудыг баримтлан гэр бүлийн гишүүд болон бусдад халдвар тараахаас сэргийлээрэй.
Үгүй, гар хатаагч нь 2019-nCoV устгахад ямар ч нөлөөгүй. Шинэ коронавирүсийн халдвараас өөрийгөө хамгаалахад та өөрөө гараа ойр ойрхон спирттэй гар ариутгагчаар цэвэрлэх эсвэл савантай усаар угаах хэрэгтэй. Гараа цэвэрлэсний дараа цаасан алчуур эсвэл дулаан гар хатаагчаар хатаах хэрэгтэй.
Хэт ягаан туяаг гар, арьсны бусад хэсгийг ариутгахад хэрэглэх ёсгүй, учир нь хэт ягаан туяа нь арьсыг цочроодог.
Дулааныг алсаас хэмжигч нь шинэ коронавирүсийн халдвараас болж халуурч байгаа (хэвийн биеийн температураас өндөр байгаа) хүмүүсийг илрүүлэхэд үр дүнтэй юм. Гэсэн хэдий ч халдвар авсан боловч хараахан халуураагүй хүмүүсийг илрүүлж чадахгүй байна. Учир нь хүмүүсийг халдвар авж өвдөх, халуурахаас өмнө 2-10 өдрийн хооронд энэ нь тохиолдож байна.
Үгүй, спирт эсвэл хлорминыг биеийн бүх хэсэгт шүрших нь аль хэдийн таны биед орсон вирүсийг устгаж чадахгүй. Иймэрхүү бодисыг хувцас эсвэл салст бүрхэвчрүү (нүд, ам гэх мэт) шүрших нь аюултай. Спирт болон хлорминыг гадаргууг ариутгахад тустай боловч эдгээрийг зохих зааврын дагуу хэрэглэх шаардлагатайг анхаараарай.
Тийм, энэ нь аюулгүй. Хятадаас илгээмж хүлээн авч байгаа хүмүүс шинэ коронавирүсийн халдвар авах эрсдэлгүй. Өмнөх судалгаануудаас анализ хийхэд коронавирүсүүд нь захидал, илгээмж гэх мэт эд зүйл дээр удаан амьдардаггүйг мэдэж байна.
Одоогийн байдлаар гэрийн тэжээвэр амьтад болох нохой муур нь шинэ коронавирүсийн халдвар авдаг эсэх нь батлагдаагүй байна. Гэсэн хэдий ч гэрийн тэжээвэр амьтадтай харьцсаны дараа гараа савантай усаар угаах нь маш зөв юм. Энэ нь таныг гэрийн тэжээвэр амьтан хүмүүсийн хооронд дамжих өвчин үүсгэгч гэдэсний савханцар бактериудаас (E.coli, Salmonella) хамгаалдаг.
Үгүй, хатгааны эсрэг вакцин болох пнемококкын вакцин мөн Haemophilus influenza type B (Hib) вакцин зэрэг нь шинэ коронавирүсийн эсрэг хамгаалахгүй. Энэ вирүс нь шинэ, ялгаатай бөгөөд өөрийн гэсэн вакцин шаардлагатай. Судлаачид 2019-ncoV эсрэг вакцин бүтээхээр туршиж байгаа ба Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тэдний хүчин чармайлалтыг дэмжиж байна. Эдгээр вакцинууд нь 2019-ncoV эсрэг үр дүнгүй боловч өөрийн эрүүл мэндээ хамгаадахад амьсгалын замын өвчлөлийн эсрэг вакцинжуулалтыг зөвлөж байна.
Үгүй, хамраа тогтмол давсны уусмалаар угаах нь шинэ коронавирүсийн халдвараас хүмүүсийг хамгаална гэсэн баримт байхгүй байна. Хамраа тогтмол давсны уусмалаар угаах нь ердийн ханиаднаас хурдан сэргэхэд тусалдаг гэсэн цөөхөн баримт байдаг. Гэсэн хэдий ч хамраа тогтмол угаах нь амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлэхэд нөлөөлөхгүй.
Сармис бол бактерийн эсрэг шинж чанартай эрүүл хүнс юм. Гэсэн хэдий ч сармис идэх нь шинэ коронавирүсаас хүмүүсийг хамгаалж байна гэсэн баримт одоогийн дэгдэлтэнд байхгүй байна.
Үгүй, Гүнжидийн тос коронавирүсийг устгаж чадахгүй. Гадаргуу дээр байгаа 2019-ncoV-ийг устгадаг химийн халдваргүйжүүлэгч бодисууд байдаг. Эдгээрт цайруулагч/хлормин дээр суурилсан халдваргүйжүүлэгч, эфирийн тосны уусмал, 75% спирт, цууны хүчил, хлороформ гэх мэт . Гэсэн хэдий ч хэрэв та арьсан дээрээ эсвэл хамарныхаа дор тавьхад вирүсийн эсрэг маш бага эсвэл нөлөө байхгүй. Эдгээр химийн бодисыг арьсан дээрээ тавих нь бүр ч аюултай.
Бүх насны хүмүүс шинэ коронавирүс (2019-ncoV) халдвар авах боломжтой. Настай хүмүүс ба архаг өвчтэй хүмүүс (уушигны багтраа, чихрийн шижин, зүрхний өвчин) вирүсээр хүндээр өвчлөх нь илүү эмзэг тохиолдож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүх насны хүмүүст вирүсээс өөрийгөө хамгаалах замууд болох гарын ариун цэвэр, амьсгалын замын халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.
Үгүй, антибиотик вирүст нөлөөлөхгүй зөвхөн бактерит нөлөөлнө. Шинэ коронавирүс (2019-ncoV) бол вирүс бөгөөд антибиотикыг урьдчилан сэргийлэлтэнд болон эмчилгээнд хэрэглэж болохгүй. Гэсэн хэдий ч хэрэв та 2019-ncoV халдвараар эмнэлэгт хэвтсэн бол антибиотикыг бактерийн давхар халдвар байх боломжтой тул хэрэглэж магадгүй.
Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
Эх мэдээллийг ЭНД дарж авна уу!