ШИНЖЛЭХ УХААНД ТУЛГУУРЛАСАН БАРИМТ МЭДЭЭЛЭЛ

Элэг нэгт Монголчууд аа. Эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүд ээ!

Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын аюулаас эх орон, элгэн түмнээ авран хамгаалах, эрсдлийг гарз багатай даван туулах эгзэгтэй цаг мөч бидэнд тулж ирлээ.
Тиймээс энэ вэб хуудсыг мөн COVID-19/ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ нэртэй нээлттэй Фейсбүүк групп нээж түүгээр дамжуулан Коронавирүсийн эсрэг шинжлэх ухаанчаар тэмцэх, цар тахалтай тэмцэж буй олон улсын сайн туршлагыг цаг алдалгүй нэвтрүүлэх, үнэн бодит мэдээ мэдээлэл солилцох, Засгийн газар, Улсын Онцгой комисст шинжлэх ухаанд суурилсан зөв оновчтой мэдээлэл өгч үр дүнтэй хамтран ажиллахыг чухалчилж байна.
Аливаа өвчинд онош зөв байж эмчилгээ бүрэн төгс үр дүнд хүрдэгийн адил цар тахлын эсрэг монголчууд бидний тэмцэл байгаа зөв онож, гарч буй шийдвэр болгон оновчтой байж гэмээнэ коронавирүсийн тархалтыг хяналтдаа авч түргэн хугацаанд хумиж чадна гэдэгт итгэл төгс байна. Олон улсын тавцанд шинжлэх ухаан, эрдэм судлалын үйл хэргээрээ манлайлан ажиллаж эх орон, элгэн түмнийхээ төлөө сэтгэл зовнин буй хэн бүхэн энэ группт нэгдэж үнэтэй санал зөвлөмжөө элэг нэгтнүүдтэйгээ хуваалцахыг уриалж байна.
ЭРДЭМТДИЙН ЦАХИМ ЗӨВЛӨЛ цар тахлыг ялахад хүч нэмэх болтугай!

2020.11.23

2021.01.05

Монгол Улсын хэмжээнд КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд: Шинжлэх ухаанч арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай санал

Эрдэмтдийн багийн цогц санал санаачлага, үйл ажиллагаа

ЧИГЛЭЛҮҮД

Сүүлийн шинэчлэл: 2020.12.02 | 21:47

ТӨЛӨВЛӨГӨӨ

Бэлэн байдлын төлөвлөгөөнд оруулах шинжлэх ухааны үндэслэлтэй санал, санаачлага зохицуулалтууд

ЛАБОРАТОРИ

Лабораторийн чанарыг сайжруулж, багтаамж болон хурдыг эрс нэмэгдүүлэх шийдэл, үйл ажиллагаа

ХАЛДВАР ХАМГААЛАЛ

Эмч, мэргэжилтэн, эмнэлэгийн халдвар хамгааллыг сайжруулах, халдвараас сэргийлэх шийдэл

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

Мэдээллийн технологи хэрэглэн хавьтлыг маш хурдтай тодорхойлох шийдэлд оруулах санал

ЭМЧИЛГЭЭ, ДАРХЛААЖУУЛАЛТ

Вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг Монгол Улс аль болох хурдан авахад туслах үйл ажиллагаа

ЭДИЙН ЗАСАГ

Ѳндѳржүүлсэн бэлэн байдлын үеийн эдийн засагт учирч байгаа сѳрѳг үр дагаврыг бууруулах арга хэмжээнд оруулах санал

Санал илгээх ба холбоо барих

И-мэйл: team@onomfoundation.org
Монгол Улс, Улаанбаатар 17011, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Удирдлагын академийн гудамж, Оном сан