ШИНЖЛЭХ УХААНД ТУЛГУУРЛАСАН БАРИМТ МЭДЭЭЛЭЛ

Share on facebook
Share on google
Share on twitter

Дархлааны эсийн үйл ажиллагааны зохицуулалтанд натрийн гүйцэтгэх үүрэг:

Натри нь бие махбодийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай боловч хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд муу. Давсыг хэтрүлэн хэрэглэх нь цусны даралт ихсэх, зүрх судасны өвчлөл үүсэхэд нөлөөлдөг болох нь хэдийнээ судлагдсан бөгөөд сүүлийн үед давсны хэт хэрэглээ дархлааны эсүүдэд шууд болон шууд бус нөлөө үзүүлэх замаар үрэвсэл, аутоиммуны өвчинд нөлөөлж байна гэж үзэх болсон.

Бөөрнөөс гадна бусад эрхтэнүүд, тухайбал арьс бидний биед байгаа натрийн хэмжээг зохицуулдаг гэсэн шинэ таамаглалыг эрдэмтэд дэвшүүлэх болжээ. Уг таамаглалаар арьсан дээрх дархлааны эсүүд болох макрофагууд тунгалагийн судсуудтай харилцан үйлчлэлцсэнээр эдийн натрийн зохицуулганд оролцдог. Түүгээр ч барахгүй макрофагууд болон Т эсийн дэд хэсгүүд нь натригаар баялаг эд завсрын бичил орчинд оршдог бөгөөд натрийн түвшингээр тэдний үйл ажиллагаа зохицуулагддаг байна.

Түүнчлэн хоол хүнсэнд агуулагдах илүүдэл давс гэдэсний ашигтай бактерийн үйл ажиллагааг алдагдуулах замаар дархлааны эсийн үйл ажиллагаанд шууд бусаар нөлөөлж байна. Үрэвслийн байдлаас хамаарч натри нь дархлааг хамгаалахад (жишээлбэл, арьсанд өвчин үүсгэгчдийн эсрэг хариу урвалыг сайжруулах замаар) эсвэл эсрэгээр дарангуйлахад ч оролцож, зүрх судасны болон аутоиммуны өвчин үүсэх, хүндрэхэд нөлөөлдөг

Эх сурвалж: https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/31239546