Share on facebook
Share on google
Share on twitter

Өнгөрсөн баасан гаригт Asian Development Bank – ADB-аас “Азийн улс орнуудад “COVID-19″-ын учруулах нөлөө”-ний талаар тайлан гаргаж. Уг тайланд коронавирус цаашид хэрхэн тархах нь тодорхойгүй байгаа тул “бага” “дундаж” “их” “маш их” гэх 4 янзаар эдийн засагт нөлөөлнө хэмээн таамагласан байна.

Монгол улстай холбоотой хэсгийг хүргэхэд, “COVID-19” эдийн засагт муугаар нөлөөлвөл 2020 онд МУ-ын ДНБ-ын өсөлт 1.5 хувиар, дунджаар нөлөөлвөл 0.7 хувиар, багаар нөлөөлвөл 0.55 хувиар буурах нь.

2018 онд манай улсын нийт аялал жуулчлалын 31 хувийг хятад иргэд эзэлж байсан бөгөөд 2016-2018 оны туршид Хятад руу хийсэн дундаж экспорт манай ДНБ-ын 42 хувийг эзэлж байж.

Жич: Бага гэдэгт Хятад улсын хөл хорио 3-р сарын сүүлээр тавигдвал, дундаж гэдэгт 4-р сарын сүүлээр тавигдвал, их гэдэгт 7-р сарын сүүлээр тавигдвал гэж тооцсон аж.


Эх сурвалж: https://www.adb.org/…/adb-brief-128-economic-impact-covid19…